Баруун бүсийн гоёл 2016 шилдгүүдээ тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-18 02:53:12

Завханд Баруун бүсийн гоёл 2016 наадам энэ сарын 21-23-ны өдрүүдэд болно.

Завханы оёдолчид гар урчуудын холбооноос энэ жилийн баруун бүсийн гоёл 2016 наадмыг зохион байгуулж байна. Энэ наадмаар 2016 оны шилдэг монгол европ хувцасны загвар, баруун бүсийн шилдэг эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгч, европ, монгол үндэсний хувцасны шилдэг загвар зохион бүтээгч, оёдолчин, шилдэг гар урчууд гээд 11 номинацаар баруун бүсийн шилдгүүдийг тодруулах аж. Өнгөрсөн жил энэхүү наадам Ховд хотноо зохион байгуулагдсан бөгөөд Завхан аймгийн загвар зохион бүтээгч, оёдолчид амжилттай оролцож зургаан номинацийн эзэн болжээ. Өнөөдрийн байдлаар наадамд 43 оёдолчин, 30 гаруй загвар өмсөгч оролцохоор бүртгүүлжээ.

Б.Мягмарсүрэн/Завхан/

Холбоотой мэдээ