ХӨВСГӨЛ: Энэ намар 2300 мод, бут тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт намрын бүх нийтээр мод тарих ажил үргэлжилж байна.
Тус аймгийн хэмжээнд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж ургуулахаар зорьж байна.
Сүүлийн 2 жилийн хугацаанд 23 сум, 1 тосгонд нийт 1,9 сая мод, бут тарьж ургуулж байна. Энэ намар 2300 гаруй мод, бутыг тарина гэдгийг Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын дарга П.Мөнхжаргал ярилаа.
"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, намрын бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан Дэлгэрмөрөн шишхэд голын сав газрын захиргаанаас Дэлгэрмөрөн голын дагуу 50 ширхэг бургас тарьж, усалгаа хийлээ.
Дэлгэрмөрөн голын эрэг усанд идэгдсэний улмаас цаашид Мөрөн хотын зарим байшин барилга нурах, үерт автах зэрэг эрсдэл үүсэж болзошгүй байгаа юм.
Иймээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэг сая бургас тарих ажлыг эхлүүлж, Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, иргэд өнгөрсөн хавар
4000 бургас тарьжээ.
Гол дагаж ихэвчлэн ургадаг бургас
мод нь голын эргийн эвдрэлээс хамгаалдаг байна.