“Голден Стэйт” хамгийн үнэ цэнтэй багаар гурав дахь жилдээ тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-10-25 17:15:58

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 25 /Forbes/. “Forbes” сэтгүүлээс энэ оны НБА-гийн хамгийн үнэ цэнтэй багуудын жагсаалтыг танилцууллаа.


Уг жагсаалтыг “Уорриорз” гурав дахь жилдээ тэргүүлжээ. Тус баг 8.8 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа нь НБА-гийн багуудын дундаж үнэлгээнээс хоёр дахин их байна.  


Тоглолтыг үзэх үзэгчдийн тоо, мөн ивээн тэтгэгчдийн үзүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрснээр НБА 2023-24 оны улиралд 13 орчим тэрбум ам.долларын орлого олжээ. Ирэх улирлаас хэрэгжиж эхлэх хэвлэл мэдээллийн шинэ гэрээнүүд НБА-гийн орлогыг мэдэгдэхүйц өсгөнө.


“Forbes” сэтгүүлийн тооцоолсноор, НБА-гийн клубүүдийн дундаж үнэлгээ одоогоор 4.4 тэрбум ам.доллар байгаа нь өнгөрсөн оныхоос 15 хувиар өссөн үзүүлэлт юм. Хамгийн үнэ цэнтэй багуудын жагсаалтын эхний гуравт “Нью-Йорк” (7.5 тэрбум),  “Лейкерс” (7.1 тэрбум) багтжээ.


Энэ оны НБА-гийн хамгийн үнэ цэнтэй 10 баг

1. "Голден Стэйт" – 8.8 тэрбум ам.доллар

2. "Нью-Йорк" – 7.5 тэрбум

3. "Лейкерс" – 7.1 тэрбум

4. "Бостон" – 6 тэрбум

5. "Клипперс" – 5.5 тэрбум

6. "Чикаго" – 5 тэрбум

7. "Хьюстон" – 4.9 тэрбум

8. "Бруклин" – 4.8 тэрбум

9. "Даллас" – 4.7 тэрбум

10."Филадельфиа" – 4.6 тэрбум




Холбоотой мэдээ