ДОРНОГОВЬ: Монгол, Хятадын хамтарсан урлагийн тоглолтоос...
ФОТО МЭДЭЭСайншанд, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна.
Хоёр улсын хамтын ажиллагааны түүхт ойг тэмдэглэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн “Саранхөхөө” театр, хөрш Эрээн хотын “Улаанмөчир чуулга” хамтран 10 дугаар сарын 26-нд Сайншанд хотод урлагийн тоглолт зохион байгуулав. Тоглолтод хоёр улсын нийт 60 гаруй уран бүтээлч оролцлоо.