ӨМНӨГОВЬ: Нийт нутгийн 75 хувь нь бэлчээрийн нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-10-29 15:26:20

Даланзадгад, 2024 оны аравдугаар 28 /МОНЦАМЭ/. УЦУОШТ-өөс Өмнөговь аймгийн 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн тооцож судалгаа гаргажээ. 

 

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс харахад, нийт нутгийн 75 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 15 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 7 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 3 хувь даац олон дахин хэтэрчээ.

 

Харин сумаар нь авч үзвэл, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн Ханбогд сумын Баян, Гавилууд баг, Булган сумын Булган багууд орж байна. Бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн Баяндалай сумын Баян, Мандал-Овоо сумын Мандал, Баянхошуу,  Ханбогд сумын Номгон баг, Даланзадгад сумын мал бүхий багууд оржээ. 

Холбоотой мэдээ