БАЯН-ӨЛГИЙ: Дэлхийн 46 орноос 33.9 мянган аялагч иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-10-31 16:26:10

Өлгий, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд урьдчилсан тооцоогоор 56.4 мянган аялагч иржээ.


Үүнээс гадаадын 46 орноос 33960, дотоодын 22500 аялагч тус аймгийн нутгаар аялсан байна.


Аялагчдын 39 хувь нь Алтайн Таван богдын байгалийн цогцолбор газар, түүний бүс нутагт, 21 хувь нь Толбо нуурт очиж амарсан. Мөн Хөх сэрхийн нурууны дархан цаазат газар, Сайр уул, Ачит нуураар аялагчдын 9 хувь нь очсон байна.   

Холбоотой мэдээ