ЗАВХАН: Өнгөрсөн хаврын тарьсан модны 90 орчим хувь нь ургаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймаг энэ намар 351915 мод тарьж
суулгажээ.
Намрын мод тарих ажлыг улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, иргэн аж ахуйн нэгж байгууллагын өөрийн хөрөнгийн санхүүжилтээр тарьж, арчилгаа усалгааг хийж байна.
“Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж жил бүр мод тарих ажлыг тодорхой төлөвлөгөөний хүрээнд хийж байна. Ингэхдээ иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад олон мод тарих нь чухал биш. Харин жил бүр шинээр тарьж байгаа модыг арчилж ургуулах нь чухал гэдгийг зөвлөж байна.
Тухайлбал өнгөрсөн онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарихад 1743 иргэн, 193 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, аймгийн хэмжээнд 532 мянган мод тарьж, арчлан ургуулж байна. Эдгээр тарьсан модны амьдралт 85-90 хувьтай байна гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
Намрын мод тарилт
Цэнэг усалгааг хийжээ