ХӨВСГӨЛ: ИТХ-ын даргаар Д.Пүрэвдоржийг сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-11-01 17:49:28

Мөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо.

Тус хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч З.Бадрал удирдан явууллаа.


Хуралдаанаар төлөөлөгч нарын 65,85 хувийн саналаар МАН-ын бүлгээс нэр дэвшсэн Д.Пүрэвдоржийг ИТХ-ын даргаар сонголоо.


Хуралдаанд 41 төлөөлөгч 100 хувийн ирцтэй оролцож нам эвсэл бүлэг байгуулсан шийдвэр, ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай, ИТХ-ын хороодыг байгуулж, бүрэлдэхүүнийг батлах тухай, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

 

 

Холбоотой мэдээ