Дрон ашиглан мод тарьж нөхөн сэргээж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. "Оюу толгой" компани Австралийн "AirSeed Technologies” буюу дроноор агуулсан үрлийг тарааж, мод тарихаас гадна байгаль орчныг нөхөн сэргээж байна.
Тодруулбал, дээрх ажлыг гарааны
бизнестэй хамтран 2 жил туршаад байна. Өнгөрсөн оны тавдугаар сард 4 төрлийн
уугуул шилмүүст мод, нэг төрлийн хусны нийт 27 мянган ширхэг үр агуулсан үрлийг
дрон ашиглан тариад байна.
2023 оны 8 дугаар сар,
2024 оны 7 дугаар сард хийсэн ажиглалтаар үрийн капсулууд амжилттай соёолж,
ургаж эхэлсэн төдийгүй соёололт болон амьдрах чадварын түвшин нь туршилтын
төрлөөс хамаарч байжээ. Энэхүү технологийг “Оюу толгой” компани Монголд анх
удаа туршиж, дрон ашиглан мод тарьж, илүү өргөн хүрээнд ойжуулалт, нөхөн
сэргээлт хийх боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.
"Оюу толгой" компани
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр 2030 он гэхэд 100 сая мод тарих
амлалт өгсөн. Энэ хүрээнд "Рио Тинто" компанийн уурхайн хаалтын баг
болон байгаль орчны мэргэжилтнүүдтэй хамтран үр агуулсан үрлийг дроноор тарааж, байгаль орчны нөхөн сэргээлт хийж байна.
ШУА-ийн Биологийн
хүрээлэнгийн хүлэмжид туршилтад ашиглах монгол орны уугуул шилмүүст модны
соёололтыг шалгаж, улмаар Сэлэнгэ аймгийн Ялбагийн хөндийд өнгөрсөн онд
техникийн нөхөн сэргээлт хийсэн бүсдээ туршилтын талбай байгуулжээ.