Хонины мах хуушуурын үнэ рүү дөхөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-18 15:26:48

Дорноговь аймгийн Сайншанд хотод малчдын гар дээрээс зарагдаж байгаа  хонины мах нэг кг нь 2800-3000 төгрөг хүртэл буужээ.

Хоёр жилийн өмнө нас биед хүрсэн эр хонь 150 орчим мянган төгрөг болдог байсан бол эдүгээ дөнгөн данган 60 мянган төгрөгийн үнэ хүрч байгаа нь мал мах авдаг хүн цөөрсөн, малын махны үнэ буурсан, иргэдийн худалдан авах чадвар багассантай холбоотой гэж малчид ярилаа.

Мөн нэг кг хонины мах нэг ширхэг хуушуурын үнэ рүү дөхөж байгаад малчид бухимдаж байна. Харин Сайншанд сумын махны дэлгүүрүүдийн лангуу дээр байгаа нэг кг хонины мах 4500 төгрөг байгаа бол, үхрийн мах кг нь 6500  төгрөгийн ханштай байна.

Иргэд лангуу дээрх махыг худалдан авахыг оронд хөдөөгийн малчдын авчирсан хямд махыг худалдан авахыг илүүд үзэж буй.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ