ЗАВХАН: Энэ сард 370 гаруй төрлийн соёл, урлагийн үйл ажиллагаа зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны
арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Завхан аймагт “Соёлын
бүтээлч сар-2024" аяны нээлт өнөөдөр болж, соёл урлагийн салбарынхан болон 400 гаруй иргэн оролцлоо.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээ батлах тухай 341 дүгээр тогтоол, Соёлын тухай хууль, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг үндэслэн “Соёлын бүтээлч сар-2024” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Аяныг 11 дүгээр сарын турш нэгдсэн агуулга, нэг төрхтэйгөөр зохион байгуулах
юм.
Завхан аймгийн соёл урлагийн байгууллагууд “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд 189 тоглолт, 16 үзэсгэлэн, 25 боловсролын хөтөлбөр, 58 төрлийн хэлэлцүүлэг сургалт, 69 төрлийн нөлөөллийн ажил, 14 контент бүтээж нийт 370 гаруй төрлийн соёл, урлагийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Соёлын сарын нээлтийн үеэр аймгийн өвлөн уламжлагчдын бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэжээ