ХӨВСГӨЛ: Хүний папиллома вирусний халдварын эсрэг вакцинд 3000 орчим хүүхдийг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-11-11 15:47:16

Мөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ хамтран хүний папиллома вирусний халдварын эсрэг вакцин нэвтрүүлэх бэлэн байдлыг хангах сургалтыг Мөрөн хотод зохион байгуулж байна.


Хүний папиллома вирус нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст хэд хэдэн төрлийн хорт хавдар үүсгэдэг бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан болдог байна.


2013 онд төрсөн 11 настай охид, хөвгүүдэд тус вакциныг хийснээр умайн хүзүүний хорт хавдар болон уг вирусээр үүсгэгддэг бусад төрлийн хавдраас сэргийлэх боломж бүрдэх юм.


Хүний папиллома вирусний халдварын эсрэг вакцин нэвтрүүлэх бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн эмч, менежер, Эрүүл мэндийн төвийн дарга нарт сургалт зохион байгуулж байна.


Тус аймагт умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг эсийн шинжилгээг жил бүр тогтмол хийж байна.


Энэ жил 10 мянга орчим эмэгтэй хамрагдахаас 4800 эмэгтэй хамрагдаж 110 эмэгтэй эсийн шинжилгээний өөрчлөлттэй гарсан байна.

 

Холбоотой мэдээ