ДОРНОД: "Хүний эрхийн төлөө хамтдаа" сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-11-12 16:15:22

Чойбалсан, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос энэ өдрүүдэд Зүүн бүсийн нээлттэй өдөрлөгийг Дорнод аймагт зохион байгуулж байна.


Энэ хүрээнд төрийн байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын хүний эрхийн хэрэгжилтэд хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, шийдвэр гаргах ажиллагаанд хүний эрхийг хангах, зорилтот бүлгийн эрхийн хэрэгжилтэд анхаарал хандуулах зэргээр оролцогчдын мэдлэг ойлголтыг бататгаж байгаа юм.


Сургалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн төрийн 40 алба хаагч, удирдах албан тушаалтан хамрагдаж байна.


Өнөөдөр аймгийн Шүүх дээр ажиллаж орчны хүртээмжтэй танилцан удирдлагатай нь уулзалт хийхээс гадна хүүхдийн асрамжийн газар, зарим цэцэрлэгийн нөхцөл байдалтай танилцахаар төлөвлөжээ. 


Өнөө өглөө аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзав. Сургалт хэлэлцүүлэг хоёр өдрийн турш үргэлжилнэ.

Холбоотой мэдээ