ДУНДГОВЬ: Ид шидийн орны хашаанд сакура цэцэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Ид шидийн орны бяцхан
хүүхдүүд 2023 онд 30 гаруй сакура тарьж, орчноо тохижуулан "Тэрбум мод" үндэсний
хөдөлгөөнд нэгджээ.
"Ид шидийн орон-Дундговь" ХХХТ
тус аймагт 2022 онд байгуулагдсанаас хойш тус төвийн хашаанд алимын мод, үхрийн
нүд, гацуур, хайлаас, сакура зэрэг 10 орчим төрлийн 4000 гаруй мод ургаж байна.
Байгууллага, хувь хүмүүс,
сургууль төгсөгчдөөс гадна бяцхан хүүхдүүд хувиараа болон анги хамт олноороо энд
мод тарьж, түүнийгээ усалж, тордон ургуулдаг юм.
2023 онд Япон улсаас
Монгол Улсад ирж сайн дурын үйл ажиллагаа явуулсан оюутнууд "Ид шидийн орон
Дундговь" ХХХТ-ийн үйлчлүүлэгч бяцхан хүүхдүүдтэй хамтран 30 гаруй сакура мод тарьжээ.
Түүнчлэн Цэгц билиг сургуулийн 9 дүгээр ангийн сурагчид өнгөрсөн жил ангиараа алимын мод тарьсан нь ирэх жилээс жимсээ өгөх юм.