ТӨВ: Сүүлийн гурван жилд 4.288.451 мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-11-13 17:49:24

Зуунмод, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймаг 2021-2024 онд нийт 4.288.451 мод тарьсан байна.


Тодруулбал, 2022 онд Төв аймгийн хэмжээнд 1.172.292 мод тарьсан бол, 2023 онд 1.138.120 мод, 2024 онд 1.337.597 мод тарьж ургуулан, арчилж байна.


Үүнээс, хамгийн их буюу 907.541 модыг Мөнгөнморьт сум, 874.416 модыг Батсүмбэр сум, 289.780 модыг Эрдэнэ сум, 242.477 модыг Борнуур сум тус тус тарьж, арчилгаа усалгааг тогтмол хийж байна.


Харин хамгийн бага буюу 6843 ширхэг модыг Цээл сум, 8270 ширхэг модыг Архуст сум, 8438 ширхэг модыг Эрдэнэсант сум тус тус суулгажээ. Энэ нь төлөвлөгөөт ажлаас хэд дахин бага байгаа бөгөөд хүний буруутай үйл ажиллагаанаас хамааран хүндрэл бэрхшээлүүд үүсэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.


Тухайлбал, Малчид хашаалсан талбайн хаалгыг гараар нээж мал амьтнаа оруулдаг, торон хашааг нь эвддэг. Ингэснээр мод, ургамал малын хөлд дайруулж, зэрлэг амьтад үндсээр нь сугалж сүйтгэж байгаа талаар ярив.

 

Холбоотой мэдээ