Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3392 төгрөг болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 2024 оны 10 дугаар сард 3392.02 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 60.5 төгрөгөөр чангарч, 9 дүгээр сараас 11.1 төгрөгөөр суларсан аж.
Монголбанкнаас
зарласан төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 10 дугаар сард 3698.49 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос
52.1 төгрөгөөр суларч, 9 дүгээр сараас
55.3 төгрөгөөр чангарчээ.
Монголбанкнаас
зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 10 дугаар сард 35.22 төгрөг болжээ. Энэ нь
2023 оныхоос 0.4 төгрөгөөр, 9 дүгээр сараас 1.8 төгрөгөөр чангарсан байна.
Монголбанкнаас
зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 10 дугаар сард 478.55 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 6.2 төгрөгөөр, 9 дүгээр сараас
0.9 төгрөгөөр суларсан дүн юм.