67 хэсгийн хороонд 39084 иргэн саналаа өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-19 10:58:40

Сүхбаатар аймгийн хэмжээнд 19 тойрогт 353 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Бие даагч 11 нэр дэвшигч байснаас Асгат сумын зургаан бие даагчийн нэр хасагдсан байна. Үндэслэл нь сонгуулийн тухай хуулийн 67.1,2-т заасан аливаа нэр дэшигч нь мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд түүнийгээ заавал Аудитаар хянуулсан байх ёстой гэсэн заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Аймгийн хэмжээнд нийт 67 сонгуулийн хэсгийн хороо ажиллаж байгаа бөгөөд 18-аас дээш насны 39084 иргэн саналаа өгнө. Сонгуулийн хуулийн дагуу 10 дугаар сарын 18-ний өдөр  хайрцагаар санал хураах ажил явагдсан.  71 саналын хайрцагаар 1136 иргэнээс санал авах ёстойгоос 1111 иргэний саналыг авч чаджээ. Албан ёсны санал авах ажил өглөөний 07 цагт эхэлсэн. Эхний хүн 07 цаг 30 минутанд саналаа өгчээ. үүнээс иргэдийн сонгуульдаа оролцох идэвх сайн байгаа нь харагдаж байгаа юм.

Одоогоор Сүхбаатар аймгийн хувьд Наран сум, Баяндэлгэр сум, Баруун-Урт сумын 6-р багуудад принтэр нь хэвлэхгүй байгаагаас болж гар ажиллагаанд шилжээд явж байгаа.  Өөр ноцтой зөрчил гараагүй, сонгуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэдгийг аймгийн сонгуулийн хорооны дарга Ж. Түвшинжаргал мэдээллээ.

Аймгийн сонгуулийн хорооноос санал хураалттай холбоотой мэдээллийг 12:00, 15:00, 22:00 цагуудаас өгнө.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ