СҮХБААТАР: Энэ онд 397,6 мянган мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024
оны арваннэгдүгээр сарын 20
/МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Сүхбаатар аймаг 2030 он хүртэл 10 сая мод тарьж ургуулах үүрэг хүлээсэн. 2021-2024 онд нэгдүгээр шат буюу бэлтгэл үед аймгийн хэмжээнд 660 мянган мод тарихаар төлөвлөсөн бол энэ оны аравдугаар
сарын байдлаар долоон төрлийн 812183 мод тариад байна.
Үүнд Адапт төсөл болон орон нутаг хамтарсан хөрөнгө оруулалт татмын ойжуулалтаар сүүлийн хоёр жилд Дарьганга, Наран, Түмэнцогт суманд 210500
мод тарьж ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 155 га-гаар нэмэгдүүлсэн байна. Мөн улс, аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөр 264040, дөрвөн суманд уул уурхайн долоон
компани 85 мянган мод тарьсан байна.
2024 онд намар, хаврын бүх нийтээр мод тарих өдрөөр нийт 397,6 мянган мод тарьжээ. Энэ жил 2000
гаруй өрх хашаандаа шинээр болон нэмэлтээр мод тарьжээ.
2025 оноос тус аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хоёрдугаар үе шат буюу эрчимжүүлэх жилд 1,5 сая мод шинээр тарихаар төлөвлөсөн байна.