Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. -2024 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 1-нд болох үйл явдлын тойм-
Улаанбаатарт:
11 дүгээр сарын 25-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
11 дүгээр сарын 25-нд: Анхдугаар Үндсэн хуулиа
баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.
11 дүгээр сарын 25-нд: Б.Шарав "Сэрсэн тал", "Аав ээж хоёр минь" дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно.
11 дүгээр сарын 25-нд: Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуурын чуулгын үүсгэн байгуулагч, Ардын жүжигчин Ц.Батчулууны “Хөгжмийн эгшиг” тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.
11 дүгээр сарын 26-нд: Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом-42” яруу найргийн наадам Улаанбаатар хотод болно.
11 дүгээр сарын 26-нд: Улс тунхагласны өдөр тохионо.
11 дүгээр сарын 27-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
11 дүгээр сарын 27-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
11 дүгээр сарын 27-нд: “Хайрсан далавчит шавжийн цуглуулгын цомог” нээлт, лекц Байгалийн түүхийн уузейд болно.
11 дүгээр сарын 27-29-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын тогтвортой санхүүгийн форум-2024"-ийг зохион байгуулна.
11 дүгээр сарын 28-нд:
Монгол, Японы төр, хувийн
хэвшлийн XI зөвлөлдөх уулзалт болно.
11 дүгээр сарын 28, 29-нд: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.
11 дүгээр сарын 30-нд: Монголын аялал жуулчлалын холбоо “Анхны тусламж, эрүүл мэндийн төгс төв НҮТББ”-тай хамтран хамтарсан гэрчилгээтэй сургалтыг зохион байгуулна.
“Соёлын бүтээлч сар” орон даяар нэг сарын турш үргэлжилж байна.
Орон нутагт:
11 дүгээр сарын 26-нд: Баянхонгор хотноо “Иргэний андгай өргөх ёслол”-ыг 16 настнуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулна.
11 дүгээр сарын 27-нд: Завхан аймагт “Улиастай 2024” Монгол шагайн харваа өвийг Юнескод бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан Улиастайд шагайн харвааны тэмцээн болно.
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Завхан аймгийн Улиастай хотод баруун 5 аймгийн монгол бий биелгээний сургалт үргэлжилж байна.