1700 гаруй хүн зөөврийн хайрцгаар саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-19 13:47:39

Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн сонгох сонгуулийн үйл ажиллагаа Баянхонгор аймагт амжилттай өрнөж  байна.

Өчигдөр буюу сонгуулийн санал авах өдрөөс нэг хоногийн өмнө /2016.10.18/ сонгуулийн хуулийн дагуу зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах хүмүүс саналаа өгчээ. Нийтдээ 1799 хүн зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтээ ирүүлснээс 1705 хүн зөөврийн санал авах 103 хайрцагт саналаа бөглөжээ.

Энэ удаагийн сонгуульд Баянхонгор аймагт нийтдээ 843 нэр дэвшигч өрсөлдөж буй. МАН-аас 409, АН-аас 392, Бие даагч 32 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн 30 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.

                                                                                                                     Б.Мөнхзул

Холбоотой мэдээ