Уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-25 11:28:00

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний циркийн жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир Францын Гринобль хотод болсон олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадамд амжилттай оролцож, Алтан цомын эзэн болжээ.


Тэрбээр дэлхийд анх удаа “Давхар сандлын тэнцвэр” төрлөөр 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлсэн юм. Энэхүү үзүүлбэр нь сандалтай тэнцвэрийн төрөлд шинэчлэл хийсэн байна.


Түүний хувьд одоогоос 20 жилийн өмнө Монакод болсон Монте Карлогийн 16 дахь удаагийн наадмаас хүрэл цом, Чарли Чаплины нэрэмжит тусгай цом хүртсэнээс гадна Вьетнамын Ханойд болсон олон улсын циркийн наадмаас 2014 онд алтан цом, 2013 онд Италид болсон Лиана Орфэйн нэрэмжит олон улсын циркийн 29 дэх удаагийн алтан наадмаас мөнгөн цом тус тус хүртэж байв. Үүнээс гадна олон улсын А зэрэглэлийн циркийн наадмаас 10 орчим цом авч, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа юм.








Холбоотой мэдээ