Дорнод аймгийн ирц 44 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-19 17:59:28

Дорнод аймагт сумын ИТХ-ын сонгуулийн санал хураалт хэвийн явагдаж байна. 17 цагийн байдлаар ирц 44 хувьтай байгаа талаар аймгийн Сонгуулийн хороо мэдээллээ.

Тус аймаг 14 сумтай. Хамгийн идэвхи сайтай ирц өндөр яваа  сумд нь Гурванзагал, Дашбалбар сумд байна. Харин аймгийн төв буюу Чойбалсан хотын ирц доогуур үзүүлэлттэй явна. Тус аймгийн хэмжээнд 50482 хүн санал өгөхөөс 44 хувь буюу 21864 хүн саналаа өгөөд байна гэсэн үг юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ