Нийслэлийн сонгуулийн ирц 30.9 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-19 18:10:07

Улаанбаатар хотын хэмжээнд дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирц 17.00 цагийн байдлаар 30.9 хувьтай байгаа талаар Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэв.

Сонгуулийн ирц өмнөх жилүүдээс муу байгаа бөгөөд Нийслэлийн сонгуулийн хорооноос иргэдийг саналаа өгөхийг уриалав. Ирц хүрээгүй тойргуудад дүн гарснаас хойш 7 хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулна. Уг санал хураалтыг явуулахад дахин зардал гарахгүй бөгөөд өнөөдөр сонгууль өгөөгүй иргэдийг хамруулна харин сонгуульд оролцсон иргэд нэмэлт санал хураалтад оролцохгүй хэмээн Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд хэллээ.

Тэрбээр, “СЕХ, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдийг санал өгөхийг уриалсан сурталчилгаа, нэвтрүүлэг явуулж байгаа. Иргэд болон улс төрийн нам, эвслээс сонгуулийн явцын талаар гомдол, мэдээлэл ирүүлэгүй байна” хэмээв.

Дүүрэг

Нийт сонгогчийн тоо

Санал өгсөн сонгогчийн тоо

17.00 цаг

 

тоо

хувь

1

Багануур

18722

6473

34.5

2

Багахангай

2837

1496

52.7

3

Баянгол

129410

42627

32.9

4

Баянзүрх

206437

60030

29.1

5

Налайх

23258

8898

38.3

6

Сонгинохайрхан

189310

53029

27.9

7

Сүхбаатар

87300

30106

34.5

8

Хан-Уул

99424

34076

34.3

9

Чингэлтэй

103339

29585

28.6

Нийт

Нийслэл

86003

266320

30.9

Нийслэлийн дүүргүүдэд нийт 398 санал авах байр ажиллаж байгаа бөгөөд 860 мянга 37 иргэн санал өгөх юм. Дүүргүүдийн ИТХ-Д 6 нам, 37 бие даагч нийт 682 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Дүүргүүдээс Багахангай хамгийн өндөр ирцтэй буюу 52.7 хувийн ирцтэй байгаа бол Сонгинохайран дүүрэгт хамгийн бага буюу 27.9 байна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ