Монголын хөлбөмбөгчид Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ.
Энэ удаагийн тэмцээнд багийн ахлах дасгалжуулагчаар олон улсын хэмжээний мастер Б.Гарьдмагнай ажиллах бол бүрэлдэхүүнд “Брейра Илч”-ийн Х.Цэнд-Аюуш, “СП Фэлконс”-ын М.Төгөлдөр, “Дэрэн”-гийн Э.Ган-Эрдэнэ, “Хоромхон”-ы Б.Төгөлдөр, “Хангарьд”-ын З.Тэмүүлэн тэргүүтэй 20 тоглогчийг дуудсан байна. Монголын шигшээ баг эхний тоглолтоо ирэх сарын 8-нд талбайн эзэн Хонконгтой хийх бол сүүлийн тоглолтдоо ирэх сарын 11-нд Тайваньтай өрсөлдөх юм.
Монголын баг хамгийн сүүлд есдүгээр сарын 10-нд 2027 оны Азийн аваргын урьдчилсан шатны эрхийн төлөө Улаанбаатар хотноо Зүүн Тиморын эсрэг тоглохдоо 2:0-ээр хожсон байдаг. Гэвч өмнөх тоглолтдоо Зүүн Тиморт 1:4-өөр хожигдсон юм. Ингээд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3:4-өөр ялагдаж, урьдчилсан шатны тэмцээнээ дуусгасан билээ.
Монголын хөлбөмбөгчид өмнө нь Хонконгийн багтай албан ёсоор
гурав тоглохдоо бүгдэд нь хожигдсон бол Тайваньтай тав удаа тааран нэг тэнцэж,
дөрөв ялагдсан түүхтэй.