ТӨВ: "Цогтын дуут хадны бичиг” үзэсгэлэнд 89 бүтээл дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-11-28 18:30:03

Зуунмод, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. “Цогтын дуут хадны бичиг” үзэсгэлэнг Төв аймгийн музейд дэлгэж, 24 сумын 89 бүтээлийг 14 хоногийн хугацаатайгаар толилуулж байна. 


Энэхүү үзэсгэлэнг “Цогтын дуут хадны бичиг”-ийн дурсгалын бичээсийг цэвэр сайхан бичих уралдааны дүнд шалгарсан бүтээлүүдээр дэлгэж байгаа юм. Тус уралдааныг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 2 үе шаттайгаар 27 сумын ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулсан юм.


Уралдаанд 24 сумын 89 бүтээл ирснээс 10 сумын 13 сурагчийн бүтээлийг шалгаруулсан юм. Тэргүүн байрт Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч Н.Номинбилэг шалгарсан бол дэд байрт Баянхангай сумын ЕБС-ийн сурагч Г.Бумбацэнд, гутгаар байрт Эрдэнэ сумын ЕБС-ийн сурагч Б.Мөнгөнзул нар шалгарсан байна.Тусгай байрт нийт 10 хүүхэд шалгарчээ. 


Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Үндэсний бичиг соёлын жил” болгон зарлаж, монгол бичгийн хамгийн эртний дурсгал болох Чингисийн чулууны бичиг нэрээр алдартай Есүнхэ мэргэний гэрэлт хөшөөний 800 жил, ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэгдсэн Цогт хунтайжийн хадны бичээсийн 400 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гарсан.








Холбоотой мэдээ