СЭЛЭНГЭ: Төрийн дээд одон, медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-28 22:42:19

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбар салбартаа үр бүтээлтэй ажилласан зарим иргэд төрийн дээд одон, медаль хүртлээ.

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Баянгол сумын иргэн М.Өлзийсайхан, Сүхбаатар сумын иргэн Ж.Батсүрэн, Ю.Нарантуяа,


Алтан гадас одонгоор Сэлэнгэ аймгийн УБХ-ийн дарга Б.Саранчимэг, Алтанбулаг сумын иргэн З.Амарсайхан, Зүүнбүрэн сумын иргэн Э.Байгал, Мандал сумын иргэн Д.Лхагвасүрэн,


Хөдөлмөрийн хүндэт медалиар Алтанбулаг сумын иргэн Ц.Оюунчимэг, Жавхлант сумын иргэн, Э.Бямбасүрэн, Орхонтуул сумын иргэн Ө.Шүглэгнамжил, Сүхбаатар сумын иргэн Н.Бат-Эрдэнэ нарыг шагнав.

 

Шагналыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар гардуулан өглөө. 

Холбоотой мэдээ