Томуугаар өвчлөгсдийн ихэнх хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд томуугийн өвчлөл алаг цоог дэгдэлттэй байна. Томуу, томуу төст өвчин нийт амбулаториор үйлчлүүлэгчийн 7 орчим хувийг эзэлж байна.
ХӨСҮТ-ийн мэдээлснээр, өмнөх долоо хоногийн мөн үеийнхтэй харьцуулбал 10 хүртэл хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улмаас нийслэлийн хэмжээнд 1300 орчим, аймгуудад 300 гаруй ор нэмж дэлгэжээ.
ХӨСҮТ-д томуу, томуу төст өвчнөөр 207 өвчтөн хэвтэн
эмчлүүлж байгаа бол хоногтоо 40-60 хүүхэд үйлчлүүлж байна. Тэдний олонх нь
буюу 70-80 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтсэн иргэдийн 28 хувийг амьсгалын замын
цочмог хүнд халдвараар өвчилсөн иргэд эзэлж байна. Насны хувьд авч үзвэл,
өвчтөний 80 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд үүний
40-60 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Өмнөх жилийн мөн үеийнхтэй
харьцуулбал өвчлөлийн тархалт болон хүндрэл нэмэгдсэн. Иргэдийн дунд томуугийн
H1N1, SARS-CoV-2, риновирус, аденовирус идэвхжил өндөртэй байгааг эмч
мэргэжилтнүүд хэлж байна.