Оросын бензиний экспортын хязгаарлалтыг сунгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА, 2024 оны арваннэгдүгээр
сарын 30. /ТАСС/. Бензиний экспортод тогтоосон түр хязгаарлалтыг 2025 оны
нэгдүгээр сарын 31 хүртэл сунгах тухай шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар
гаргажээ.
Өмнө нь уг хязгаарлалт 2024 он
дуустал үйлчилж байсан юм.
Гэхдээ дээрх хязгаарлалт нь нефтийн бүтээгдэхүүний шууд үйлдвэрлэгч компаниудад хамаарахгүй гэдгийг Засгийн газрын цахим хуудсанд мэдээлсэн байна. Энэхүү шийдвэр нь дотоодын шатахууны зах зээлд тогтвортой байдлыг хангах, автомашины бензиний албан бус “саарал экспорт”-ыг хязгаарлах зорилготой ажээ.
Бензиний экспортын хориг эхлээд
2024 оны 3 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 31 хүртэл үйлчилж байсан бол дараа
нь 9 дүгээр сарын 1-нээс оны эцэс хүртэл сунгасан юм. Харин дотоодын зах зээлд
илүүдэл үүссэн үед буюу 5 дугаар сарын сүүлчээс 7 дугаар сар хүртэл экспорт
хийхийг түр хугацаанд зөвшөөрсөн байна.
ОХУ-ын Засгийн газрын шадар сайд
А.Новак сэтгүүлчдэд хэлэхдээ, энэ шийдвэрийн гол зорилго бол дотоодын эрэлтийг
хангах явдал бөгөөд дотоодын зах зээлд илүүдэл үүссэн үед хязгаарлалтыг цуцлах
боломжтой гэдгийг дурдлаа.
Өмнө нь, 2023 оны 9 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 17 хүртэл ийм
хязгаарлалт үйлчилж байсан бөгөөд гэхдээ зөвхөн дизель түлшинд хамаарч байсан
юм.