Клубүүдийн ДАШТ-нд оролцох бүх баг тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 1 /bombardir.ru/. Либертадосын цомын тэмцээний финалын тоглолтод "Атлетико Минейро" багийг 3:1 харьцаагаар хожсон Бразилын “Ботафого” клуб 2025 оны клубүүдийн ДАШТ-нд оролцох эрхээ авлаа. Ингэснээр АНУ-д зургаадугаар сарын 15-наас долоодугаар сарын 15-нд болох тус тэмцээний хэсгийн шатанд өрсөлдөх бүх 32 багийн нэрс тодорхой болж байна.
Клубүүдийн ДАШТ-2025 тэмцээний хэсгийн шатны тоглолтуудад дараах багууд оролцох бөгөөд сугалаа 12 дугаар сарын 6-нд Майами хотод явагдана.
Ази тив:
Аль-Хилал (Саудын Араб)
Урава (Япон)
Аль-Айн (АНЭУ)
Ульсан (Өмнөд Солонгос)
Африк тив:
Аль-Ахли (Египет)
Видад (Марокко)
Эсперанс (Тунис)
Мамелоди Сандаунс (ӨАБНУ)
Хойд ба Төв Америк:
Монтеррей (Мексик)
Сиэтл (АНУ)
Леон (Мексик)
Пачука (Мексик)
Интер Майами (АНУ)
Өмнөд Америк:
Палмейрас (Бразил)
Фламенго (Бразил)
Флуминенсе (Бразил)
Ботафого (Бразил)
Ривер Плейт (Аргентин)
Бока Хуниорс (Аргентин)
Далайн орнууд:
Окленд Сити (Шинэ Зеланд)
Европ тив:
Челси (Англи)
Реал (Испани)
Манчестер Сити (Англи)
Бавариа (Герман)
ПСЖ (Франц)
Интер (Итали)
Порту (Португал)
Бенфика (Португал)
Боруссиа Д (Герман)
Ювентус (Итали)
Атлетико (Испани)
Зальцбург (Австри)
Ташрамд дурдахад, “Интер Майами” баг ДАШТ-ийг зохион байгуулагч улсыг төлөөлөн оролцож байгаа юм.