Хүний папиллома вирусийн дархлаажуулалт үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны арванхоёр сарын 2 /МОНЦАМЭ/. Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалт орон даяар үргэлжилж байна.
Гардасил вакцин нь АНУ-ын Мерк Шарп
үйлдвэрийн ХПВ-ийн 6, 11, 16, 18-р хэвшинжийн халдвараас сэргийлэх рекомбинант
вакцин ба нэг хүн тунгаар савласан.
Монгол Улсын эмийн бүртгэлд
бүртгэгдсэн, АНУ-ын Хүнс, Эмийн агентлаг, Европын холбооны эмийн агентлаг,
ДЭМБ-ын чанарын шаардлага хангасан вакцин аж.
Өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт
хавдраар 4712 хүн өвдсөнөөс жилд 160 хүн нас барж, 400-500 гаруй хүн шинээр
өвдөж байна.
Манай улс хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байгаагийн дотор элэг, ходоод, умайн хүзүү, уушгины шалтгаантай байгаа юм.