ЗАВХАН: 91.5 мянган толгой мал отроор өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-02 16:25:30

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны өвөл, хавар Завхан аймгийн нийт 9.5 мянган малчин өрхийн 3.1 сая толгой мал өвөлжинө.


Багахайрханы аймаг дундын отрын бүс нутагт 8 сумын нийт 91.5 мянган толгой малыг отроор өвөлжүүлэхээр шийдвэрлэж холбогдох сумдтай гурвалсан гэрээ хийсэн байна.


Тухайлбал, Завханмандал сумаас 55 мянга, Дөрвөлжин, Их-Уул сумаас 5 мянга, Улиастай сумаас 4.1 мянга, Эрдэнэхайрхан сумаас 10 мянга, Тэлмэн, Сонгино сумаас 2 мянга, Цэцэн-Уул сумаас 8.3 мянган толгой мал өвөлжинө.


Гадны аймгийн нутагт буюу Архангай аймгийн Хайрхан суманд Тосонцэнгэл сумын 4 өрхийн 300 толгой мал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 100 толгой мал оторлохоор явж байна. Дээрх газруудад адуу, үхэр отроор өвөлжинө гэж Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

 

Холбоотой мэдээ