Өгөгдөлд суурилж шийдвэр гаргадаг байгууллагууд 19-23 дахин үр дүнтэй ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. McKinsey-ын судалгаагаар “Өгөгдөлд суурилж шийдвэр гаргадаг байгууллагууд уламжлалт аргаар шийдвэр гаргадаг байгууллагаас 19-23 дахин үр дүнтэй ажиллаж байна.
Иймд улс орнууд өгөгдлийн тогтолцоо, засаглал, удирдлагыг бэхжүүлэх стратеги төлөвлөгөөг гаргаж, ирээдүйд өрсөлдөх чадвар, төрийн шийдвэр гаргалт, үйлчилгээг сайжруулахыг зорих болсныг “Монгол Улсын Үндэсний өгөгдлийн болон дижитал засаглал” олон улсын хурлын үеэр онцоллоо. Хурлаар төр, олон улсын байгууллага, их дээд сургууль, хувийн хэвшлийн төлөөллийн өгөгдлийн засаглалын талаарх ойлголтыг нэгтгэх, төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан идэвхтэй хамтран ажиллах боломж, гарцыг хэлэлцэж шийдэх юм.
ЦХИХХЯ,
НҮБ-ын эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан газар хамтран зохион байгуулсан хурлын үеэр өгөгдлийг
цуглуулах, хадгалах, боловсруулж ашиглах хүчин чадал нь эдийн засагт үсрэнгүй
хөгжлийн хаалгыг нээж байгааг тодотгов.
Өгөгдлийг баримт, тоо
эсвэл дүн шинжилгээ хийхэд ашиглан, түүнийгээ компьютерт хадгалах,
боловсруулах, дүн шинжилгээ хийх замаар мэдээлэл болгон хувиргадаг. Жишээлбэл, тоо, текст, зураг, дуу, бусад хэлбэрин мэдээллийг өгөгдөл
гэж нэрлэж болохыг хэлж байлаа.
Олон улсын
түвшинд өгөгдлийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, Тогтвортой хөгжлийн зорилго, улс
орнуудын хөгжлийн бодлогод өгөгдлийн тогтолцоо, засаглалыг хөгжүүлэх зорилтыг
цогцоор тавьж, хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, дэлхийн эдийн засгийн форум үеэр
судлаачид “Өгөгдөл нь 2030
онд дэлхийн эдийн засагт 3 триллион
ам.долларын эерэг нөлөөлөл үзүүлэх боломжтой”-г дурдсан байдаг. Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн Байгууллага (OECD) “Нээлттэй
өгөгдлийн санаачлагууд нь тухайн улс орны нийгэм, эдийн засагт 10-50 дахин үр
ашиг авчирч байна.
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, “Монгол Улс төрийн шийдвэр гаргахад хиймэл оюуныг ашиглах өгөгдлийг эргэлтэд оруулсан.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрд буй нээлттэй өгөгдлийн 691 жагсаалтыг олон нийтэд ил тод болгохоор баталсан билээ.
Тус өгөгдлийг нэгтгэх, төрийн шийдвэр гаргахад ашиглах, дата архитектур хийх, эдийн засгийн эргэлтэд оруулах шаарлагатай.
Цаашид хиймэл оюуны эрх зүйн орчныг бий болгохоор бэлтгэж байна” хэмээв.
НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра, “Цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд өгөгдлийн засаглал чухал үүрэгтэй. Үндэсний өгөгдлийн санг хөгжүүлэх санаачлагыг (Power of data initiative) бий болгож байна.
Энэ нь өгөгдлийн ач холбогдол, нөлөөллийг (power of data) хэрхэн өөрийн эдийн засагтаа ашиглах, хэрэглэх талаар бодож буй бүх улс оронтой холбогддог. Дижитал орчинд, өгөгдөл нь Megabyte, Gigabyte-аас Zettabyte-аар хэмжигдэж байна.
Иймд, өгөгдлийн засаглалын үр дүнтэй эсэх,
ялангуяа хиймэл оюун, бусад
Emergency technology-ийн хэрэглээтэй холбоотой өгөгдлийн засаглалыг үр дүнтэй
ашиглаж байгаа талаар ярилцах
хэрэгтэй. Монгол Улсын хувьд өгөгдлийн засаглалын үзэл баримтлалыг үр дүнтэй боловсруулах, хөгжүүлэх чадавх
бэхжүүлэх чухал үе дээрээ байгаа”-г тэмдэглэв.
Засгийн газраас
өгөгдөлд суурилсан төр,
бизнесийн дахин загварчлалыг хийхэд шинэчлэлийн бодлого боловсруулах,
институт хоорондыг уялдуулах, манлайлах, өгөгдлийг үүсгэх, шинжлэх,
нэгтгэх үйл явцыг хөгжүүлэх, хүний
нөөц бэлтгэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорьж байгаа билээ.