Олон улсын тэмцээнүүдтэй жишиж болохуйц болжээ хэмээн үнэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
“Аймгийн аварга шатарчин-2016” тэмцээнд нийт 40 тамирчин оролцжээ. Эдгээрээс Олон улсын дэд мастер 3, мастер 2, дэд мастер 5 оролцсон нь тэмцээнийг хүчтэй өрсөлдөөнтэй болгосон байна. Тэмцээнд оролцогчдын 78 хувь нь монголын дотоод чансаатай тамирчид байсан нь урьд урьдын тэмцээнүүдээс чанаржсан, мөн олон улсын тэмцээнүүдтэй жишиж болохуйц сайн болж чадлаа хэмээн тэмцээний ерөнхий шүүгч М.Гантөгс дүгнэж хэллээ.
Тэмцээний дүн гарахад эрэгтэйчүүдээс Олон улсын дэд мастер Ө.Бат-Очир, дэд мастер Б.Батсайхан, С.Сундуй, Р.Баянбайгаль, эмэгтэйчүүдээс Олон улсын дэд мастер Т.Номиндалай, Олон улсын дэд мастер Г.Учрал, Г.Мөнгөнбилэг, дэд мастер С.Цэцэгсүрэн, олон улсын дэд мастер Б.Амин-Эрдэнэ нар шагналын эзэд болсон байна. Тэмцээнийг "Янгир" зоогийн газар ивээн тэтгэсэн байна.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг