ДОРНОГОВЬ: Олон овоо баг
ФОТО МЭДЭЭСайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон овоо багийн нутагт төмөр замын томоохон өртөө оршдог.
УБТЗ-ын Чулуун завод (карьерийн үйлдвэр) Олон овоо өртөө, Замын хэсэг ПД-7, барилга орон сууц, цахилгаан эрчим ус хангамж, төмөр замын “Болор” цэцэрлэг, холбоо зэрэг УБТЗ-ын Олон овоо зангилаанд харьяалагдах олон аж ахуйн нэгж байгууллагуудаас гадна “Олон овоо” бага сургууль, “Номт ирээдүй” цэцэрлэг, худалдаа үйлчилгээний олон цэг болон Хаан, Төрийн банкны салбарууд үйл ажиллагаа явуулж байна. Тус багт 202 гаруй өрхийн 750 гаруй иргэн амьдардаг.
Төмөр замын ачаа тээврийн тодорхой хэсгийг ачдаг Олон овоо багийн
ерөнхий зургийг хүргэж байна.