Улаанбаатарт 5-7 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-10-20 08:10:36

Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын зарим газар, зүүн болон говийн аймгуудын хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар үүлшинэ.

Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд

6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 5-7 градус дулаан байна.Өглөө 05 цагт Улаанбаатарт:1 градус дулаан, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч байгаад өснө.  

Холбоотой мэдээ