Их театрт Г.Ариунбаатар “Тоска” дуурийн гоцлоочоор дуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2016-10-20 09:13:36

ОХУ-ын “Большой театр”-т Ж.Пуччиний “Тоска” дуурийг ирэх 11 дүгээр сарын 3-нд тоглох бөгөөд тус дуурийн гоцлолд “Марийнский” театрын гоцлооч дуучин Г.Ариунбаатар дуулахаар болжээ.

Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард Санкт-Петербург хотын дуурийн театрын тайзнаа тоглосон Ж.Бизегийн “Кармен” дуурийн Эскамильогийн дүрийг бүтээсэн юм.

Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар түрүүлж, Гран при шагналтнаар шалгарч олны танил болсон Монголын шилдэг дуурийн дуучин билээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ