СЭЛЭНГЭ: Сүхбаатар сумын Засаг даргаар Т.Пүрэвсүрэнг улираан томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-10 16:42:14

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Сүхбаатар сумын Засаг даргаар Т.Пүрэвсүрэнг улираан томилж, батламжийг нь гардуулан өглөө.

 

Т.Пүрэвсүрэн нь Сүхбаатар сумын Засаг даргаар 2 дахь удаагаа улиран томилогдож байгаа юм.

 

Сүхбаатар хот нь олон улсын төмөр зам, авто замын гол зангилаа нутаг бөгөөд хойд хилийн боомт нутаг.

 

Тус сум нь засаг захиргааны Хонгорморьт, Цагаан-Эрэг, Салхит, Баянхан, Боргүвээ, Орхон, Ганзам, Буурхээр гэсэн 8 баг, 5984 өрх, 22480 хүн амтай.

Холбоотой мэдээ