СЭЛЭНГЭ: Шинэ цэцэрлэг үүдээ нээлээ
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар
сумын 4 дүгээр багийн алслагдсан хэсэгт шинэ цэцэрлэг үүдээ нээлээ.
Улсын
төсвийн 6.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орж байгаа
энэхүү цэцэрлэг 8 бүлгийн 200 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай юм.
Энд
байрлах төрийн албан хаагчдын 120 айлын орон сууцны ойролцоо тус цэцэрлэг байрлаж
байгаа нь тухайн бүсийн иргэдэд илүү их ойртсон гэдгээрээ давуу талтай.
Сүүлийн
жилүүдэд Сүхбаатар сум тус чиглэлд өргөжин тэлж, албан байгууллага, айл өрх нэмэгдэж
байгаатай холбогдуулан цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага үүсээд байсан юм.
Цэцэрлэгийн
нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “Эх орны ирээдүй
болсон олон арван эрдэмтэн докторуудын өргөө болохыг хүсэн ерөөлөө".
Тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр "Олон тоосго" ХХК ажиллажээ.