ӨНӨӨДӨР: “Тэнгэрийн элч” дуурийн тоглолтын талаар мэдээлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 18-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
09:00-16:00 цагт: Хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд болно. 7505-0801, 7505-0802, 7505-0803, 7505-0804 дугаарын утсаар хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө.
09:00 цагт: Засгийн газрын хуралдаан болж байна.
10:00-13:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.
11:30 цагт: ХЭҮК, Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас Тогтвортой
хөгжлийн тэгш бус байдлыг бууруулах нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Хүний
эрх-Төсөв-Тэгш байдал" сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан зарласнаа дүгнэж танилцуулна.
12:00 цагт: УДБЭТ-т: Ардын жүжигчин А.Энхтайваны “Тэнгэрийн элч”
дуурийн тоглолтын талаар хэвлэлийн хурал зарлав.
14:00 цагт: Төрийн ордонд: Боловсролын салбарын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаар Боловсролын сайдын мэдээллийг сонсоно.
15:00 цагт: Амины орон сууцны мэдээллийн төвийн нээлт болно.
15:00 цагт: Монгол Улсын Эрдмийн Их сургуулийг түшиглэн
байгуулж буй "Орос улстай хамтран ажиллах санаачилгын Монголын төв"
-ийн нээлт болно. 9908-0204, 9005-9099, 9001-9191.
18:00 цагт: Монгол-Японы төвд: Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн
холбоо” нийгэмлэгийн 30 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.
-Нийслэлийн өрхийн эмнэлгүүд 21.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж эхэллээ.