АРХАНГАЙ: Урдтамир голд харз гүйх үзэгдэл зонхилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-01-02 14:16:54

Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн УЦУОШТ-өөс гол, нууруудын мөсний үзэгдэл, зузааны мэдээг гаргажээ.


Хангайн нурууны арын Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голын мөсний зузаан 12 дугаар сарын хоёрдугаар арав хоногоос 5-40 см зузаарч, 15-75 см зузаан мөстэй болжээ.


Хангайн нурууны арын дээрх голуудын мөсний зузааныг олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-50 см бага байгааг мэдээллээ.


Тэрхийн цагаан, Өгий нууруудын мөсний зузаан 20 см нэмэгдэж, 60-80 см зузаантай болсон нь 2023 оны мөн үеэс 5-20 см нимгэн олон жилийн дунджаас 10 см орчим ахиу зузаантай байна.


Харин хэдий өвлийн адаг сар гарч, хоёр дахь ес эхэлсэн энэ үед Урдтамир голд харз гүйх үзэгдэл зонхилон ажиглагдаж байна.

Холбоотой мэдээ