ӨМНӨГОВЬ: “Нутгийн дэм” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-01-03 12:19:43

Даланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөр 2024-2028 онд хэрэгжинэ.

 

Тус хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн ИТХ-ын хуралдаанаар төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, уул уурхайн салбарын цалинтай дүйцүүлэх зорилгоор “Нутгийн дэм олгох” журмыг шинэчлэн баталж, 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж байна.

 

Энэхүү журмаар Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, 100 хувь орон нутгийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар, зэвсэгт хүчин, хууль хүчний байгууллага зэрэг нийт 232 байгууллагын ажилтан, албан хаагчдад сар бүр үндсэн цалин дээр нь нэмж 400.000 төгрөгийг олгож байхаар шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ