ГОВЬ-АЛТАЙ: Томуу, томуу төст өвчний гаралт буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-01-10 13:30:49

Есөнбулаг 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл хүргэлээ. 

 

2024 оны 12 дугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн хэмжээнд амбулаториор 3283 үзлэг хийснээс 145 буюу 4.6 хувь нь томуу, томуу төст өвчин байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Мөн хугацаанд яаралтай тусламжийн 145 дуудлага хүлээн авч үйлчилснээс 32 буюу 25.5 хувь нь томуу, томуу төст өвчлөл байгаа нь өмнөх долоо хоногоос хоёр хувиар буурчээ. 

 

Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймагт томуу, томуу төст өвчнөөр 182 хүн өвчилснөөс 121 буюу 66.4 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа ба түүнээс 87 буюу 71.9 хувь нь 4 хүртэлх насны хүүхэд байгаа тухай Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэв.


Говь-Алтай аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт “Улирлын томуу, томуу төст өвчний тархалтын хүндрэлийн үнэлгээ”-ээр гуравдугаар түвшин буюу алаг цоог түвшинд байна. Тус аймгийн Алтай, Баян-Уул сум томуу, томуу төст өвчний өвчлөл хамгийн андөр байгаа тухай нэмж мэдээллээ. 

Холбоотой мэдээ