ХОВД: Орон нутгийн төсвөөр 106 төсөл хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Ховд аймаг 2025
онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 27 төсөл,
үйл ажиллагаа, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 106
төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлнэ.
Үүнээс онцлоход, Үенч суманд орон нутгийн төсвөөс 714 сая төгрөгийн санхүүжилтээр таван төсөл хэрэгжүүлэх юм.
Тодруулбал, алслагдсан багуудад цахим сүлжээ
нэвтрүүлэх туршилт, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний
оролцоо, улиаст багт худгийн амны гүүр барих, цэцэрлэгт
хүрээлэнгийн тохижилт,
дотуур байрны засварын ажил хэрэгжинэ.
Мөн
улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Үенч сумын төвийн цэвэр,
бохир ус дулааны шугам сүлжээний ажил болон
Хөшөөтийн уурхайгаас Үенч сум хүртэл 35 кВт-ын
цахилгаан дамжуулах агаарын шугам, Үенч дэд станцын өргөтөл хийнэ гэж Ховд аймгийн ЗДТГ-аас
мэдээллээ.