ДУНДГОВЬ: Ардчилсан үндсэн хууль батлахад оролцсон депутатуудад хүндэтгэл илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын шинэ үндсэн
хууль баталсны 33 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас үндсэн
хуулийг хэлэлцэн батлах үйл хэрэгт оролцсон депутатуудад хүндэтгэл илэрхийллээ.
1992 оны нэгдүгээр сарын 13-нд
баталсан шинэ үндсэн хуулийг хэлэлцэн батлах үйл хэрэгт АИХ-ын 430 депутат оролцсоноос 17 нь Дундговь аймгаас сонгогдсон төлөөлөгч байжээ. Тодруулбал, Б.Батмөнх, С.Энх-Амгалан,
Г.Сампилноров, Ж.Адъяа, Д.Адъяа, С.Батмөнх, Ж.Хүүхэнбаатар, Г.Бөхчулуун,
Ж.Тувааннайдан, З.Жанжаадорж, Т.Жагай, Ц.Бямба-Очир, Т.Тогоо, М.Моёор,
Н.Шуураа, С.Халзанхүү, Д.Цэдэнбал нар АИХ-д аймгаас оролцсон байна.
Энэ үеэр аймгийн удирдлагууд
2024 онд Дундговь аймгаас төрөн гарсан Монгол Улсын гавъяат цолтнуудад мөн хүндэтгэл илэрхийлжээ.
2024 онд Дундговь аймгаас
Монгол Улсын гавьяат багш цолоор Ц.Бямба-Очир, Л.Дугаржав, Хөдөө, аж ахуйн гавьяат
ажилтан цолоор С.Халзанхүү, гавьяат эдийн засагч цолоор Б.Дамдинсүрэн, шинжлэх
ухааны гавьяат зүтгэлтэн цолоор С.Дэмбэрэл, соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Х.Дамдинсүрэн,
аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Ө.Доржханд, Ардын эмч цолоор Ц.Бадамсэд
нар шагнуулсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Залуу эрдэмтэн”
шагналыг Э.Мөнхсоёл хүртсэн байна