УВС: Үндсэн хууль батлалцсан ахмадуудад хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-01-14 09:07:17

Улаангом, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ч.Энхбаяр шинэ үндсэн хууль батлалцсан ахмадуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл илэрхийллээ.


Одоогоос 33 жилийн өмнө буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны энэ өдөр Монгол Улс ардчилсан шинэ үндсэн хуулиа 6 бүлэг 70 зүйлтэйгээр Ардын Их Хурлаар хэлэлцэн баталсан түүхтэй.


Шинэ үндсэн хуулийг Монгол Улсын хэмжээнд Ардын Их Хурлын 430 депутат оролцон баталснаас Увс аймгаас 19 депутат оролцож байжээ. 


Өнөөдрийн уулзалтад Ардын Их Хурлын депутат Ш.Бороодой, Ардын Их Хурлын депутат, Хөдөлмөрийн баатар Б.Жанцансамбуу нар хүрэлцэн ирсэн юм.



Холбоотой мэдээ