ДОРНОД: Эмчилгээний өрөөнүүдийг хүчилтөрөгчийн нэгдсэн системд холбоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Энэ онд БОЭТ эрчимт эмчилгээ, хагалгааны өрөөнүүдээ хүчилтөрөгчийн нэгдсэн системд холбоно. Мөн хашаандаа 90 машины зогсоол хийхээр төлөвлөж байна.
БОЭТ-ийн
захирал Д.Должин, “Манай эмнэлэг Солонгосын Бусан хотын Пусан Их сургуулийн
эмнэлэгтэй нягт холбоотой ажилладаг. Энэ хүрээнд төсөл хэрэгжүүлж, оношилгоо
эмчилгээний асуудлаар Дорнодын 50 иргэний асуудлыг шийдсэн” гэв.
Сүүлийн
жилүүдэд Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалтууд
хийж байна. Тухайлбал, 2024 онд улсын төсвийн 12.5 тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалтаар 7000 м.кв талбай бүхий шинэ Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсон юм. Түүнчлэн
Дэлхийн банкны санхүүжилтээр Германы Siemens брэндийн цоо шинэ томографын аппаратыг суурилуулж, анх
удаа өндөр хөгжилтэй гаднын оронд 10 гаруй эмчийг нэг сарын сургалтад хамруулан
чадавхжуулжээ.