Төгрөгийн евро, ам.доллар, рубль, юаньтай харьцах сарын дундаж ханш

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2025-01-15 16:43:11

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын  15 /МОНЦАМЭ/. Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2024 оны 12 дугаар сард 3417.93 төгрөг болжээ. Энэ нь  2023 оны мөн үеийнхээс 3300 төгрөгөөр чангарч, 11 дүгээр сараас 5200 төгрөгөөр суларсан байна.


Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 2024 оны 12 дугаар сард 3579.57 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 150.5 төгрөгөөр, 11 дүгээр сарынхаас 5100 төгрөгөөр чангарсан аж.


Мөн төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2024 оны 12 дугаар сард 469.37 төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс  9400 төгрөгөөр,  11 дүгээр сараас  4300 төгрөгөөр чангарсан байна


Улмаар төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 2024 оны 12 дугаар сард 33.29 төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 4300 төгрөгөөр, 11 дүгээр сарынхаас 0.7 төгрөгөөр чангарчээ.

Холбоотой мэдээ