ТӨВ: Нийтийн номын сангийн уншлагын танхимаар 35323 уншигч үйлчлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Их зохиолч Д. Нацагдоржийн нэрэмжит Төв аймгийн Нийтийн номын сангийн уншлагын танхимаар 2024 онд 35323 уншигч үйлчлүүлжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 300 гаруй уншигч нэмэгдсэн байна.
Тодруулбал, “2024 онд танхимаар уншигчдын тоо тодорхой хэмжээнд нэмэгдсэн байна. 26 сумын номын сангийн танхимаар 15180 уншигч үйлчлүүлсэн. Үүнээс хамгийн их уншсан номын жагсаалтыг монгол ардын үлгэр болон уран зохиолын ном тэргүүлж байна.
Орон нутаг судлах
танхимаар 2023 онд 5932 иргэн үйлчлүүлсэн бол 2024 онд 6773 иргэн үйлчлүүлжээ.
Нийтийн номын сангийн сан хөмрөгт 2023 онд 490 ном нэмсэнээр 36928 номтой болсон бол сумын номын сангийн фонд 35527 номтой болсон” гэв.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1944 оны 12 дугаар сарын 11-ний 530 тоот тушаалаар аймгийн клубийн дэргэд 300 номтой, нэг орон тоотой, уншлагын танхим байгуулсан нь одоогийн Нийтийн номын сангийн үүсэл юм.