ӨНӨӨДӨР: Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-01-20 06:41:29

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:


10:00 цагт: Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар төвийн хороодод 18-21 цагаас бусад цагуудад хог хаяхыг хориглосон талаар тус дүүргийн ЗДТГ-т мэдээлэл хийнэ.

 

11:00 цагт: E-Mongolia системд иргэн, олон нийтээс төрийн аудитын сэдэвт санал авах үйлчилгээг нэвтрүүлэх нээлт “И-Монгол академи” УТҮГ-т болно. Үндэсний аудитын газар 99065275


11:00 цагт: Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын академиийн үйл ажиллагааны талаар хүү Ц.Зориг, үүсгэн байгуулагч Ц.Жамбалсүрэн, Л.Хайсандай зэрэг эрдэмтэн Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


Монгол Улсын Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд нийслэл хотноо болж байна.


-Цэргийн бүртгэл нийслэлд энэ сарын 6-22-нд үргэлжилж байна.


-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.


Хилийн чанадад:

Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.


Холбоотой мэдээ