Уран дөш зусланд “Мэтгэлцээн” хөтөлбөр хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт энэ хичээлийн жилд НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Боловсролын газартай хамтран “Мэтгэлцээн” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Уран дөш зусланд “Мэтгэлцээн”- хөтөлбөрийн зуслан цугларалт- агуулга, арга зүйн сургалтыг ЕБС-иудын түүх, нийгмийн ухааны багш нар болон сурагчдыг хамрууллаа. Тус хөтөлбөр нь “Хүүхдэд ээлтэй сургууль”- хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах замаар хичээлийн бус цагаар хүүхдийг хөгжүүлэх, авъяас чадварыг нээн илрүүлэх үйл ажиллагааг сургуулиудад төлөвшүүлэх, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагыг чадваржуулах, үйл ажиллагааг нь тогтворжуулах гэнэ. Мөн сурагчдын үзэл бодлоо чөлөөтэй, оновчтой илэрхийлж сурахад чиглэсэн суурь чадваруудыг хөгжүүлэх, оролцох эрхийг нь хангах, сургуулийн насны нийт хүүхдийг хүүхэд хамгааллын эрсдлийг мэддэг, хүчирхийллийн зөрчлийг хаана мэдээллэхээ мэддэг болох зорилготой ажээ.
Б.Гантуяа
Сэтгэгдлүүд